
Тавих урлаг ба түүний ач тус
1. Эрчүүд л таныг тавиулна гэж хүлээж байгаа бол энэ эндүүрэл юм. Та өөрийнхөө дуртай байрлал, сэрлийн цэгийг өөрөө олон яавал дур тавьж чаддаг, ямар шинэ нээлт хиймээр байгаа тэнд хэлж өгөх хэрэгтэй юм шүү.
2. Дур ханалт нь аарцагын хөндийн цусны эргэлтийг сайжруулдаг.
Энэ нь таны биед хэрэгтэй шим тэжээл, гормоныг тэнцвэржүүлдэг байна.
3. Дур ханалт нь таныг гайхалтай эрүүл арьстай байхад тусламж үзүүлнэ.
Дур тавилтын үед кортизол (тослог) буурч окситоцин (уяан хатан) өндөр төвшинд хүрдэг байна. Энэ нь бидний арьсыг зөөлөн, уяан, эрүүл байхад нөлөөлдөг, кортизол нь биед их хэмжээгээр агуулагдвал арьсанд нүхжилт, тууралт, үрэвсэл, бөглөрөл үүсэх нэг шалтгаан болдог.
4. Дур тавилт сарын тэмдгийн мөчлөг тогтворжуулдаг.
Судалгаагаар бэлгийн идэвхтэй байдаг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг мөчлөг хэвийн байдаг бол бэлгийн идэвхгүй байдал нь бэлгийн дур хүслийг буурах шалтгаан болдог ба мөчлөгийг тогтворгүй, богино хугацаатай байхад нөлөөлдөг. Энэ нь прогестрон (сар бүр өндгөн эс ялгарах үед өндгөвчинд ялгардаг даавар), эстроген (нөхөн үржихүйн даавар) бага байгааг илтгэдэг. Үүнээс үүдэн биеийн илүүдэл жин, сэтгэл санааны тогтворгүй байдал, цэвэршилт гэх мэт асуудлууд үүсдэг байна.
5. Дур ханалт нь таныг хөгшрөлтөөс аварна.
25 наснаас эхлэн биднийг залуу байлгадаг дааврууд буурч эхэлдэг байна. Харин дур тавилт нь тэдгээр коллаген, эстроген даавруудыг нэмэгдүүлж өгдөг байна.
6. Дур тавилт нь таны өвдөлтийг багасгана.
Бэлгийн идэвхтэй байх нь таныг сарын тэмдгийн хямралаас сэргийлж өвдөлтийг багасгадаг байх нь. Мөн судалгаагаар дур тавилт нь толгойн өвчнийг намдаадаг нь батлагдсан байдаг.
7. Дур ханалт нь бат бөх нойртой байхад тусалдаг. Бэлгийн харилцаанд орсны дараа шуудхан л нойрмоглож унтмаар санагддаг үе цөөнгүй байдаг. Энэ нь окситоцин нь кортизолын төвшинг бууруулж, таны сэтгэл санааг тайвшруулдагтай холбоотой. Мөн дур ханалт нь мэдрэлийн хамгаалалтын мелатониныг ялгаруулдаг байна.
8. Тогтмол бэлгийн харьцаа нь таны дархлааны системд эерэг нөлөө үзүүлдэг.
Архаг стресс нь таны дархлааг бууруулдаг бол дур тавилт нь стрессийг бууруулдаг.
9. Дур ханалт сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг. Амьтад дээр туршилт хийх үед окситоцин тариулсан амьтад нь илүү тайван байж чадаж байсныг судалгаагаар харуулсан байдаг гэнэ. Тэгэхээр дур тавилтын үед ялгардаг окситоцин нь нийгмийн сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг болохыг олж тогтоожээ.
10. Дур тавилт таныг удаан наслахад тусална. Дундаж насны эрэгтэйчүүдийн дунд хийсэн нэг судалгаагаар дур тавилтын давтамж өндөртэй хүмүүсийн нас баралтын төвшин бага байгааг тогтоожээ. Мөн дур тавилтыг тогтмол хийдэг эмэгтэйчүүд илүү эрүүл чийрэг, гал цогтой, сайхан арьстай харагддаг байна. Өдөр бүр тавих нь таныг эмнэлгээс холуур байхад ч тусалж болзошгүй юм.
